All for Joomla All for Webmasters


Монгол Адууны Удмын Мэдээллийн Санг үүсгэн байгуулагч ЗанааСпекс ХХК нь Улаанбаатар хотноо 2014 онд байгуулагдсан, биотехнологийн салбарт мэргэжлийн үйлчилгээгээр дагнасан хувийн хэвшил юм. Бид залуу монгол судлаачаар удирдуулсан, Монгол Улсад бүртгэлтэй байгууллага бөгөөд молекул биологи, биотехологийн салбарт дэлхийн хэмжээнд танигдсан АНУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ-ын эрдэмтэн судлаач зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна.

ЗанааСпекс ХХК өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүн болоод мал амьтны удамзүйн микросателлитын STR шинжилгээг гүйцэтгэх, удмын мэдээллийг унших тусгай машин төхөөрөмжийн урвалж бодисыг бэлтгэх зэрэг нижгээд ажилбарыг гадны байгууллага болоод мэргэжилтний оролцоогүй бие даан бэлтгэх чадамжтай цорын ганц байгууллага юм. Манай мэргэжлийн ажилбарыг хөдөө аж ахуйн салбарт мал амьтны үүлдэр угшил, гарал үүслийг өндөр нарийвчлалтай тодорхойлох, хүн эмнэлэгт геномиксийн оношлогоо судалгаа, эцэг эх тогтоох, үндэс угсааг тодорхойлох зэрэгт ашиглах боломжтой.

Өнөөдөр бидний зүгээс өндөр ач холбогдол өгч байгаа, олон улсын зах зээл дээр эрэлттэй, үр ашигтай хөрөнгө оруулах боломжтой ажлууд нь,
  • Судалгаа болон оношлогооны нарийн ажилбарыг бүрэн автомат хувилбарт шилжүүлсэн машин үйлдвэрлэх, эскпортлох
  • Монгол малын үүлдэр угшлийг бүрэн хамарсан удмын мэдээллийн санг бий болгох, холбогдох мэргэжлийн үйлчилгээг олон улсын хэмжээнд үзүүлэх
  • Эсийн өсгөврийн ажилбарыг бүрэн автомат хувилбарт шилжүүлсэн машин үйлдвэрлэх, эскпортлох
  • Өндөр өртөгтэй молекулыг нийлэгжүүлэх, цэвэрлэх автомат машин төхөөрөмж, холбогдох урвалж бодис үйлдвэрлэх, экспортлох
  • Хүний болон мал амьтны удмын мэдээллийг уншуулах, оношлохтой холбоотой ажилбарыг автоматжуулах, экспортлох
  • Микробиологийн лабораторийн ажилбарыг бүрэн автомат хувилбарт шилжүүлсэн машин тоног төхөөрөмж үйлдвэрлэх, эскпортлох
  • Тусгай талбай дээр байгалийн голомтот болон бусад янзын халдварт өвчний тандалт судалгааг гүйцэтгэх бүрэн автомат, хөдөлгөөнт лабораторийг байгуулах, экспортлох зэрэг болно.
Өдгөө бид адууны удмын мэдээлэл дээр суурилсан мэргэжлийн үйлчилгээнийхээ үндсэн ажилбарыг гадны байгууллагын тоног төхөөрөмжийг түрээслэн гүйцэтгэж байна. Тус ажилбарыг дотоодод олон тооны мэргэжилтнүүдийг ажлын орон тоогоор ханган гүйцэтгэж, улмаар шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх нь ойрын хугацаанд мөн үр өгөөжтэй ажил байх болно.

Бид салбартаа шинэ технологийг дотоодод нэвтрүүлж, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Үүнд нэн чухал зүйл нь дорвитой хөрөнгө оруулалт юм. Тиймээс хөрөнгө оруулалт хийх замаар хамтарч ажиллах улсын болоод хувийн байгууллага, хувь хүмүүст манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Дэлхийн хэмжээнд танигдсан бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, дотоодын мэргэжилтнүүдээ эх орондоо татах, улсын тэргүүлэх их дээд сургуулиудаа эрдэм шинжилгээ болоод бүтээмжийн үр өгөөжтэй талбар болгож залуу мэргэжилтнүүдээ бэлтгэх бололцоо бидэнд хангалттай бий.

Бидэнтэй enkhbatar@zanaspex.mn хаягаар холбогдож санал бодлоо хуваалцахыг хүсье.



 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл