All for Joomla All for Webmasters



EQUINE ARTERITIS VIRUS (EAV)


Өвчин үүсгэгч нь адуунд өвөрмөц, артеривус овгийн, мэргэжлийн салбарт EAV гэж нэрлэгдсэн вирус юм. АНУ-ын Охаёо мужид 1953 онд нийт 7 айлын адуун сүрэг дундаас олж илрүүлсэн нь анхны тохиолдол болж, шинэ вирус гэж албан ёсоор бүртгэж авсан байдаг. Мөн мужид удаах жилүүдэд хийгдсэн түүвэр судалгаагаар халдвар адууны 3 үүлдэр дунд голчлон тохиолдож байсан нь тус өвчин үржүүлгийн явцад халдварладаг, адууны БЗХӨ гэж батлах анхны сэжүүр болов. Түүнээс хойш Их Британи, цаашлаад баруун европын адууны бүлгэмдэл дунд жил дамнан илэрч эхэлсэн нь АНУ-с импортын адуу дамжин орж ирсэн байх магадлалтай гэж үзэхэд хүргэж байгаа. Гарал үүслийн нарийвчилсан шинжилгээг өнөөг хүртэл гүйцэтгээгүй тул чухам хаанаас вэ гэдэг нь эцсийн байдлаар батлагдаагүй хэвээр юм. Өнөөдөр тус халдварт өвчин дэлхий даяар үүлдэр угшил үл хамааран тархаж байна. Европын улсууд тус өвчний тандалтыг тогтмол гүйцэтгэх тал дээр хангалттай туршлагатай юм.

Related image
Related image
Зургийг онлайн мэдээллийн эх үүсвэрээс хуулбарлаж оруулав.

Тус өвчин агаар дуслаар буюу амьсгалын замаар халдварладаг болохыг анх уралдааны адуун дээр хийсэн судалгааны үр дүн хөдөлшгүй нотолсон. Өвчин халдварлаж тархах дийлэнх тохиолдол нь бэлгийн замаар бус агаар дуслаар болох нь дараа дараагийн судалгааны үр дүнгээр баталгаажсан байгаа.

EAV халдвар авсан адуу богино хугацаатай халуурах, зан төлөв тогтворгүй буюу үргэмтгий болох, тамирдаж жин алдах, дөрвөн төгсгөл хавагнах, нүд үрэвсэх, хамрын нүхнээс шингэн гоожих зэрэг шинж үзүүлнэ. Бусад БЗХӨ эмгэгтэй адууны адилаар гүү хээл авахгүй байх буюу авсан хойно хаяж сувайрах, арын сүвээр шингэн ялгарах шинж мө үзүүлнэ. Шинж тэмдэг халдвартай гүүн дээр эрт илэрдэг бол азарга дээр нуугдмал хэлбэрт шилжиж тээгч хэлбэрээр жил дамнах нь цөөнгүй.

Оношлогоо болоод эмчилгээний нижгээд аргазүй, дагалдах вакцинжуулалт хийгддэг. Дархлаазүйн аргачлал дээр суурилсан өнөөгийн оношлогоо нь адуу чухам вакцинжуулалтанд хамрагдсан уу эсвэл халдвартай юу гэдэг дээр эргэлзээнд оруулдаг. Тиймээс 2005 оноос молекул биологийн шинжилгээг давхар гүйцэтгэж хөдөлгөөнгүй баталдаг болж эхэлсэн.

МАУМС-ийн мэргэжилтэн тус өвчин үүсгэгчийг халдвар аваад >7 хоносон адуунаас 99% баталгаатай олж илрүүлнэ. Молекул биологийн хэт мэдрэг аргачлалыг ашиглаж нэгж биологийн дээжин дэх нянгийн агууламжийг ширхэгийн нарийвчлалтай тооцоолж гаргаж өгнө. Тус шинжилгээний аргачлал 2018 оноос мөнхүү өвчнийг эрт илрүүлэх улсын стантарт аргазүй болох төлөвлөгөөтэй байгаа.

Дээрх мэдээллийг татаж авч болно.

Шинжилгээний талаар асууж тодруулах зүйлс байвал бидэнтэй холбогдоно уу.


 Мэргэжлийн шинжилгээг гүйцэтгэгч ЗанааСпекс ХХК
Албан ёсны борлуулагч Ухаантай Морь Сэтгүүл